Танилцуулга

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын товч танилцуулга

2017-04-22 22:27:22

1.Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь  1923 онд байгуулагдсан.  Одоогоор 3158 хүн, 1045 өрх, 245,5 мянган га нутаг дэвсгэртэйгээр аймгийнхаа урд хэсэгт өмнө талаараа Дашинчилэн, Гурванбулаг, баруун талаараа Могод, хойд талаараа Орхон, Зүүн талаараа Бүрэгхангай сумдтай тус тус хил залгадаг. Засаг захиргааны зохион байгуулалтын хувьд Банзар, Хүрэмт, Тээг, Жаргалант, Мааньт гэсэн 5 багт хуваагдах бөгөөд сумын төв нь Мааньт багт төвлөрдөг. Ерөнхийдөө  энд эх газрын эрс тэс уур амьсгал зонхилдог.

  1. Хишиг-Өндөр сум нь 245,5 мянган га газар нутагтай. 32,3 мянган га ойн сан бүхий газартай, 3513,9 га тариалангийн газартай. 206,4 мянган га билчээрийн газартай.
  2. 2019 оны жилийн эцсээр манай сум 245457 мал тоолуууулсанаас адуу – 16970, үхэр – 9856, хонь – 136332, ямаа 82299.
  3. Хишиг-Өндөр сум нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр 5 багт хуваагддаг. Сумын төв нь Мааньт багт оршдог.

 

  1. Булган аймгаас сайжруулсан замаар 70 км, Улаанбаатар хотоос 278 км зайд оршдог.Төв засмал зам буюу Дашинчилэн сумын засмал замаас салаад 70 км –т оршдог.
  2. Хишиг-Өндөр сум нь өндөр хүчдэлийн шугманд бүрэн холбогдсон. Нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Тамгын газар, Ш.Гаадамбын нэрэмжит лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын эмнэлэг, Бялзуухай цэцэрлэг, Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг төр төсийн байгууллагуудаас гадна Үүрэн холбооны Скайтель, Мобиком, Юнитель, Жи-Мобайль, Монголын цахилгаан холбооны 5 оператор, ХААНБанк, Төрийн банк, Монгол шуудан, НИК Петровис зэрэг ААНэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Сумын төв дотроо 2 км сайжруулсан шороон замтай зам харилцаа дэд бүтэц хөгжсөн.
  3. Тус сумын нутаг дэвсгэр нь Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангай хэнтийн уулархаг их мужийн Орхон Туул голын сав дахь тойрогт багтана. Нутгийн хойд болон төв хэсэг нь олон тооны уул нуруудаас тогтох бөгөөд тэдгээрийн зарим нэг томоохоноос дурдвал Сүүл –Өндөр, Сонгинотын хөтөл, Шивээгийн нуруу зэрэг далайн төвшнөөс дээш 1898,6 – 2108 м өндөрт оршдог уул нурууд тааралдана. Урагшилах тусам газрын гадарга нь намсаж, нам бэсрэг уулс тэдгээрийн хоорондох ам хөндийнүүд зонхилно. Нутгийн хойд талаар урсах Орхон гол нь сумын усан хангамжинд чухал байр суурийг гүйцэтгэнэ. Орхон голоос гадна Мааньт, Хужирт, Хөшөөт зэрэг жижиг гол горхинууд урсана.

8.Хишиг-Өндөр суманд уул, ус ургамал жигдэрсэн тэгш сайхан нутагтай байгалийн үзэмж төгс, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.  Зүүн өмнөд, өмнөд, баруун өмнөд талаараа нүцгэн уулс, тал хөндий, урсгал ус хосолж нарийн өвс ургамал ургасан дөрвөн зүйлийн мал идээшлэхэд тохиромжтой бол баруун хойд, хойд, зүүн хойд талаараа ой мод бүхий уулс горхи булаг хосолсон уул ус ой мод тэгширсэн нутагтай билээ.
Үүнд “Могодын нуруу, Дархан хан уул, Шар чулуут, Шивэрт, Сант, Шивээт уул, Салхит уул, Тогтоо, Хана уул, Далан товгор, Цэцэг-Өндөр, Хишиг-Өндөр, Бүрэн хан, Шарх, Жагайт, Жаргалант, Улаан үзүүр, Нарт, Суварга ,Баруун дөш зэрэг уул нуруудаас гадна,
Хар бух, Шанаган булаг, Уртын ус, Тахильт ус, Орхон гол, Асгат ус, , Хөшөөт ус, Баян гол ,Дэлгэр булаг ,Хөх нуур, Хүрэмт ус, Хужирт гол, Мааньт гол, Шар бүрд“ бөлгөө.
Цогт Хун Тайжийн Шивээ харуул, Наран Тээгийн билчэр. Шохойн чулуу, шороон будаг, хүрмэн чулуу зэрэг баялагтай. Хар хүрэн, уулын хар шороо нь уулын ширэгт тайгын, ойн бараан, нугын хүрэн хөрстэй.

Алаг хялгана, агь, хиаг бүхий ургамалтай.Буга, Бор гөрөөс, шилүүс, нохой зээх, тарвага, зурам, чоно, үнэг, дорго, мануул зэрэг ан амьтантай. Тал хээрийн болон усны шувуудтай. Асгатын рашаан, Номын булагийн рашаан, Хүрэмтийн рашаан зэрэг рашаан ус булаг шанд ихтэй.

Хуудас:  1  ( 1 мэдээ )